Хангай мэргэжлийн сургалт

үйлдвэрлэлийн төв.

Хангай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь БСШУ-ны сайдын 2001 оны 06 сарын 05-ны өдрийн 175 тоот тушаалаар 100% хувийн өмч дээр тулгуурлан “Хангай” Коллеж нэртэйгээр С. Төмөр-Очир даргын санаачилгаар байгуулагдаж 2001/012 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч 20 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа тасралгүй зохион байгуулж өргөжүүлэн ажиллаж байна. 2004 онд МАШБОС-ын анхны төгсөлтөө хийсэн. 2005 онд Анхны бакалаврын төгсөлтөө хийсэн байна.

Нийт 11 мэргэжлээр  урт хугацааны болон богино хугацааны мэргэжлийн сургалтыг явуулж 35831 гаруй мэргэжилтэн боловсон хүчин бэлдэж нийт төгсөгчдийн 80% Монгол орныхоо өнцөг булан бүрд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна. Сургууль нь эрхэм зорилгын хүрээндээ нь хичээлийн А, Б хоёр байртай багшлах боловсон хүчний 30 гаруй хувь нь эрдмийн зэрэгтэй, гадаадын их дээд сургуулиудад мэргэжлийн зэргээ хамгаалсан, мэргэжлийн өндөр ур чадвартай багш нарын бүрэлдэхүүнтэй. Оюутан, сурагчид багш, ажилтан албан хаагчдын сурах, сургах үйл явцыг дэмжих таатай орчныг бүрдүүлэхийн тулд сургуулийн барилга байгууламж, анги танхим, материаллаг нөөц, лабораториудын орчин нөхцөлийг эрүүл ахуйн хэм хэмжээнд нийцүүлэх, техник технологийг байнга сайжруулах үйл ажиллагааг төлөвлөн ажилласаар ирсэн.